Нүүр хуудас Нийгэм Бэлчээрийн доройтолд орсон нийт талбайн 95 хувь нь СЭРГЭХ боломжтой

Бэлчээрийн доройтолд орсон нийт талбайн 95 хувь нь СЭРГЭХ боломжтой

374
0
belcheeriin-doroitol
Бэлчээрийн доройтолд орсон нийт талбайн 95 хувь нь СЭРГЭХ боломжтой
~Бэлчээрийн доройтолд орсон нийт талбайн 95 хувь нь СЭРГЭХ боломжтой~

Бид цөлжилтийг элс шуурсан, өвс ургамалгүй тал нутгаар төсөөлдөг. Гэвч цөлжилт нь ногоон талд ч бий болох боломжтой ба 3-4 жилийн дотор бус хэдэн арван жил үргэлжилдэг.

Байгаль дэлхий өөрийгөө хамгаалахын тулд тэмцдэг. Энэ үе шатыг нь бэлчээрийн доройтол гэж хэлж болно.

Бидний мэдэх шарилж гэх ургамал нь бэлчээрийн доройтолд орсны нэг илрэл мөн боловч үүнийг судлаачид байгаль өөрийгөө цөлжилтөөс хамгаалж буй оролдлого гэж үзэж байна.

Учир нь шарилж 2-3 жил тогтмол ургаж, үрээ гүйцэд хаяснаар тэр нутагт хөрс сийрэгжиж, өөр төрлийн ургамал ургах боломж бүрддэг аж. Гэтэл манай улсад малын тоо өсч, бэлчээрийн даац хэтэрсэн мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тухайн ургамал гүйцэд ургах боломж олдохгүй байгаа гэнэ.

Бэлчээрийн хувьд хамгийн их ачаалалтай, доройтол илт хурдацтай явагдаж буй газар бол зуслангийн бэлчээр. Малчид ургамал ургахаас эхлээд хагдартал суурьшдаг учир энэ бүсийн бэлчээрийн даац 6-7 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.

Нэг бог мал өдөрт дунджаар 1,4 кг өвс идэх ёстойгоос бүрэн идэж чадалгүй, нэг малын идэх ёстой 1,4 кг өвсийг 5-6 мал идэж байгаа тоо баримт байна. Энэ нь үндсэндээ мал сүрэг тэжээлийн дутагдалд орох, тэдгээрээс авах ашиг шим буурах, малын гаралтай бүтээгдэхүүний чанар буурах шалтгаан болдог.

Мөн үндэсний үйлдвэрлэл болон олон улсын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, үнэлэмж буурах нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Энэ мэтчилэн бэлчээрийн доройтолд орон, байгалийн унаган төлөв байдлаа алдсан бэлчээрийн 95 хувийг горим, ачааллаа тохируулан ажиллуулж чадвал тухайн бэлчээр 10 хүртэлх жилийн дотор байгалийнхаа аясаар өөрөө сэргэх боломжтой гэсэн үр дүн гарчээ.

Харин үүнийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн зохицуулалт, хариуцлагажуулалтын асуудал чухал байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Хэрэв ямар нэг арга хэмжээ авалгүй бэлчээрийн доройтлоо бүр хүндрүүлж, цөлжилт болгочих юм бол урьдчилан тооцоолж байснаас их цаг хугацаа, зардал мөнгө зарцуулах болно гэдгийг эрдэмтэд судлаачид сануулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here