Нүүр хуудас Нийгэм БЯМБА гарагт төрийн өмчийн цэцэрлэг болон сургуулиуд хичээллэнэ

БЯМБА гарагт төрийн өмчийн цэцэрлэг болон сургуулиуд хичээллэнэ

86
0
suragchid
БЯМБА гарагт төрийн өмчийн цэцэрлэг болон сургуулиуд хичээллэнэ

Энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монгол бахархлын өдөр” тохиосон.

Энэ өдөр бүх нийтээр амардаг бөгөөд Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт нь мөн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ажлыг дараа долоо хоногийн бямба гарагт шилжүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагийн ажил болон хичээлийг энэ бямба гарагт нөхөх аж. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургууль хичээллэнэ гэдгийг хэлж байна.

Төрийн бус өмчийн зарим сургуулиуд өнгөрсөн баасан гарагт хуваарийн дагуу хичээллэсэн тул нөхөхгүй байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here