Нүүр хуудас Нийгэм Бүргэдчин охин Н.Айшолпан АЛТАН ГАДАС одон хүртлээ

Бүргэдчин охин Н.Айшолпан АЛТАН ГАДАС одон хүртлээ

336
0
toriin-odon-medal-12
Бүргэдчин охин Н.Айшолпан АЛТАН ГАДАС одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардуулан өгсөн.

“Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. Өнгөрсөн онд хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм.

Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский 2014 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг “BBC” агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.

Ингэснээр “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here