Нүүр хуудас Нийгэм Б.Арго: “Мөрөөдлийн театр”-ынхан намайг…

Б.Арго: “Мөрөөдлийн театр”-ынхан намайг…

103
0
Б.Арго
Б.Арго
Б.Арго: “Мөрөөдлийн театр”-ынхан намайг шоолж, шоудаж байгаа нь хэцүү байсан
“Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байгаа талаар Б.Арго багш мэдээлэл хийлээ.
Б.Арго хэлэхдээ “Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй. 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахарын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмөгний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань арай сэргэж, хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо.Эрүүл мэнддээ анхаараагүйн улмаас хөл маань идээлж, тайрахаас өөр аргагүй болсон. Ийнхүү хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр” продакшн даапаалж, шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд их хэцүү байсан.

2015 онд Мөрөөдлийн театрынхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гэсэн тоглолт зохион байгуулж байсан. Жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайсан байсан. Тэр тоглолтыг үзэхэд хошин шогийн элэглэсэн зүйл ерөөсөө харагдаагүй. Ууртай, догшин, хэл мэддэггүй, маанаг, тэнэг хүний дүрийг л гаргасан байсан. Энэ нь надад их хэцүү байсан.

Тухайн үед би хэвтэрт байхдаа Г.Эрхэмбаяр луу утасдаж хэлсэн. Гэтэл тоогоогүй. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол хамаа алга. Үүнээс өмнө ч бас Шинэ үе продакшн намайг шоглодог л байсан. Тэр үед би тоодоггүй байсан.

Харин биеийн байдал муу, сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа үед ингэж шоглох нь их хэцүү байдаг юм байна. Нийгэмд маш буруу ойлголтыг төрүүлсэн. Юу ч мэддэггүй, боловсролгүй, хэл мэдэхгүй, худалч мэтээр надад хүмүүс ханддаг болсон. Би уг нь бол 8 хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн хүн шүү дээ.

Тиймээс би өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэдээ хандан уриалга хэлэх гэсэн юм.Эрхэм хүндэт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид та бүхнийг намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна. Монголчууд өвчтэй нэгнээрээ ингэж тоглоом шоглоом хийдгээ болих хэрэгтэй гэж уриалж байна.

Ялангуяа Г.Эрхэмбаяр дүүд хандаж хэлэхэд “Ингэж олж идсэн хоол, хоол болохгүй. Хамгийн гол нь гоё урлагийг бүтээх хэрэгтэй. Дуурайх гээд байгаа юм бол дуурайсан шиг дуурай.

Ганцхан миний биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр хүндэд халдаж байна. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол гомдохгүй. Ингэж нэгнийхээ зовлонгоор мөнгө олох хэрэггүй байх” гэв.

Эх сурвалж: ugluu.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here