Нүүр хуудас Нийгэм Б.Хасан “Монголдоо ажиллаж хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “Аpple” компанид ажиллаж байна.

Б.Хасан “Монголдоо ажиллаж хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “Аpple” компанид ажиллаж байна.

291
0

Америкийн  Аpple Inc компани нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэлийг загварчлан зохион бүтээж, борлуулдаг  компани юм. Энэ компанид ажилладаг Хасан гэдэг монгол залуугийн талаар “Asia Russia” цахим хуудаст онцолсон байна. Б.Хасан МУИС-ийг программ хангамжийн инженер мэргэжлээр  сургуулиа төгссөнийхөө дараа “Мобиком” компанид хоёр жил  дараа нь  АНУ-д магистрын зэрэг хамгаалаад, тус улсын “Rocket Fuel” компанид гурван жил ажилласан байна. Б.Хасан “Монголдоо ажиллаж хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “Аpple” компанид ажиллаж байна. Одоо “Apple” компаний iMessage, FaceTime болон Notifications-ийг хариуцсан багт ажиллаж байна. “Apple” корпорацийн нэг онцлог бол – нууцлал. Тиймээс дэлгэрэнгүй ярих боломжгүй” хэмээн Б.Хасан хэлсэн. Өмнө нь тэрээр IPhone, Ipad-аасаа гэр ахуйн хэрэгслээ удирдах “HomeKit” хөтөлбөр дээр ажиллаж байсан.  “Apple” компанид Монголын технологи-инженер Энх-Амгалан, дизайнер Тэргэл нар ажилладаг. Тэрбээр хангалттай туршлага, мэдлэг хуримтлуулсныхаа дараа Монголдоо буцаж очих аж. Б.Хасан цалингийнхаа талаар огт яриагүй ч бид түүнийг олохыг чармайсан юм…” хэмээн тус цахим хуудаст бичжээ. “Apple”-ийн программ хангамжийн инженер Б.Хасан эх орондоо ирээд байх хугацаандаа энэ сарын …-ны өдөр “Happiness center”-ээс зохион байгуулдаг “Завгүй залуу нас” цуврал лекцийн зочноор “Apple” компанид программ хангамжийн инженерээр ажилладаг Б.Хасан оролцож, залуусын сонирхсон асуултад хариулсан юм. Энэ үеэр тэрээр залууст хандан “ЭЕШ-ын оноо 800 оноо авах ёстойгоос 700 оноо ч хүрээгүй ч азаар МУИС-ийн босго оноонд хүрч, тус сургууль элсэж суралцсандаа баярлаж явдаг. Их сургуульд ороод эхэндээ бодлогоо бодож ч чадахгүй байлаа. Гэхдээ хичээх л юм бол бүгдийг хийж чадна гэдгийг ойлгосон. МУИС-д суралцаж байхдаа тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог байсан. Төгсөхдөө мэргэжлийнхээ улсын тэмцээнд багаараа нэгдүгээр байр эзэлж, Шанхайд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. АНУ-ын компани ихэвчлэн бодлого бодуулан шалгаж ажилд авдаг. Тиймээс тэмцээнд оролцож, бодлого бодож байсан туршлагууд их хэрэг болсон. Мастераа Maharishi University of Management их сургуульд хамгаалсан. Онлайнаар холбогдож бодлого бодож шалгуулсан. Maharishi University of Management их сургуульд англи хэлний шалгалт авдаггүй. Одоо ч миний англи хэлний чадвар тийм сайн биш. Хамгийн гол нь би Maharishi University of Management их сургуульд математик, инженерчлэлийн чиглэлээр элссэн. Тиймээс хэлний мэдлэг голчилдоггүй, мэргэжлийн чадваруудыг л голчлон анхаардаг. Монгол, гадаадын сургууль хоёр тэс өөр санагдаагүй  хичээллэх арга барил нь хэцүү санагдсан ч орчинд нь суралцаж байгаа үед дасдаг. АНУ-д хүн мундаг сургууль төгссөн байна уу, үгүй юү гэдэг чухал зүйл биш. Хүн өөрөө ямар чадвар эзэмшиж чадсан бэ гэдгийг чухалчилдаг. Apple-д арван жилээ төгссөн, гэхдээ их сургуульд суралцаагүй ч чадвартай олон залуус ажилладаг. Тиймээс хүн өөрөө ямар байх нь чухал” хэмээн хэлсэн юм. Тэрээр “Эмх цэгцтэй байх чухал. Цагаа зөв зохицуулахаас эмх цэгц эхэлнэ. Хүн бүх зүйлд амжилттай байх боломжгүй учир цөөхөн зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Би мэргэжилдээ, фитнесстээ анхаарлаа төвлөрүүлж, үүнийгээ сайн хийхийг хичээдэг. Хоногт 24 цаг байдаг учир юунд цаг зарцуулах, юунд сонирхолтой байгаа зэргээ тооцоолон төлөвлөж зорилгоо тодорхойлохыг хичээдэг. Жишээ нь, би өдөр бүр фитнесст явах боломжгүй учир долоо хоногт 2-3 удаа явах зорилт тавьсан. Хэрвээ би өөрийн боломжоос хэтийдсэн буюу хэт өндөр зүйл төлөвлөвөл зорилгодоо хүрч чадахгүй. Тууштай, тэвчээрэй байхад хэн ч зорьсондоо хүрдэг гэж боддог” гэв. Тэрбээр ойрын хугацаанд хийх зүйлсээ стикер дээр бичээд, компьютерийнхээ дэлгэц дээр нааж, хийж гүйцэтгэснийхээ дараа хуулж авдаг байна. Түүний нэг өдөр өглөө 07:00 цагаас босч, кофе уунгаа 30 минут орчим мэдээ уншсанаар эхэлдэг ажээ. Б.Хасан хэлэхдээ “Өөрийн амьдралыг эргүүлэн харахаар мэдээллээс хоцроод нөхөж явж байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор энэ алдаагаа давтахгүйн тулд мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхыг эрмэлздэг болсон. Мөн ажиллаж байхдаа утсаа унтраадаг зуршилтай. Ямар нэгэн хэцүү зүйл, асуудал гарвал алхдаг. Алхах үед оюун бодол цэгцэрдэг” гэв. Тэрээр ажиллаж байсан компаниудынхаа онцлогийн талаар “Мобиком компанид ажиллахдаа их туршлагажсан. Оюутан байхдаа тэмцээн уралдаанд оролцдог байсан ч хичээлээ сайн хийдэггүй байж гэж бодогдож байсан. Дараа нь “Rocket Fuel”-ээс гараад, “Apple”-д ажиллах нь их хүнд шийдвэр шиг санагдаж байлаа. Гурван жил ажилласан газраа хийх зүйлээ мэддэг болчихсон, дасчихсан байдаг. “Apple”-д очвол орчин нөхцөл, арга барил бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн үг. “Apple”-д ажилд орохдоо утсаар холбогдож бодлого бодож байсан. Бодлогоо бодож чадвал “Apple” компани дээр биеэр очдог. Очоод 6, 7 бодлого бодсон. Энэ хугацаанд багийн гишүүдтэйгээ бүгдтэй нь танилцаж, надад таалагдах хамт олон мөн үү гэдгийг мэдэж авсан. Үүний дараа менежертэйгээ танилцаад, би танайд юу хийж чадах вэ, ирэх хоёр жилд миний карьер хэрхэн өсөх вэ тухай олон зүйлийг ярилцсан.  “Apple”-ийн онцлог нь нэг баг цөөн гишүүнтэй ажилладаг. Жижиг, жижиг багууд болж төлөвлөгөөт ажлаа хийдэг. Тэр жижиг хэсгүүдийг “Apple”-д 10, 20 жил ажилласан хүмүүс нийлүүлж юу болгох вэ гэдгийг шийддэг. Баг ажиллаж байгаа хэсгээсээ илүү мэдээлэлтэй байх шаардлагагүй. Цахиурын хөндийд байгаа компаниуд юу хийж байгаа, хаана ажиллаж байгаа зэрэг бүх мэдээлэл нь ил тод байдаг. Харин “Apple” эсрэгээрээ ийм төрлийн мэдээлэл нь хаалттайгаараа ялгаатай” хэмээн ярив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here