Нүүр хуудас Гадаад мэдээ БНХАУ-д хөрсний нуралтаас болж 40 гаруй орон сууц нурж 100 гаруй хүн...

БНХАУ-д хөрсний нуралтаас болж 40 гаруй орон сууц нурж 100 гаруй хүн сураггүй болсон.

183
0

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын  Сычуань мужийн Маосянь гэх газар  их хэмжээний аадар бороо орсны улмаас хөрсний нуралт болж, олон арван хүн ор сураггүй болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр сураггүй болсон хүний тоо 100 гаруйд хүрсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөрсний нуралтаас болж ойролцоогоор 40 гаруй орон сууц нурж сүйдсэн талаар мэдэгдсэн юм. Одоогоор байгалийн гамшигт үзэгдэл болсон тус газарт иргэдийг аврах, эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид хөрсний нуралтаас болж хөрсөнд даруулсан амьд хүнийг аврахаар маш хүнд нөхцөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна. Мөн хөрсний нуралтаас болж голын хоёр км гаруй урт хэсэг тасарсан талаар “Би-Би-Си”  агентлаг дамжуулж байна.

Хөрсний нуралт үүсэх болсон шалтгаан нь Сычуань мужийн Маосяньд  их хэмжээний аадар бороо орсонтой холбоотой гэж мэдэгдсэнийг Хятадын “Синьхуа” агентлаг уламжилсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here