Нүүр хуудас Улс төр ЕАБХАБ-аас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч...

ЕАБХАБ-аас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч байна.

162
0

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцжээ.

ЕАБХАБ-ын АИХЭА 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг тус тус ажиглаж байсан.

Харин энэ удаад ЕАБХАБ-ын гишүүн 20 орны 30 ажиглагч урт хугацаанд буюу өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос ирэх долдугаар сарын 5-ыг дуустал манай улсад ажиллана. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хороон дээр ажиллаж өнгөрсөн онд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн орчинд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулж буй сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байна. ЕАБХАБ-аас сонгуулийн урт  хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here