Нүүр хуудас Нийгэм Вьетнам улсаас монголд сурах оюутны тоо нэмэгдэх боллоо

Вьетнам улсаас монголд сурах оюутны тоо нэмэгдэх боллоо

145
0
mongold surah oyutan
Вьетнам улсаас монголд сурах оюутны тоо нэмэгдэх боллоо
~Вьетнам улсаас монголд сурах оюутны тоо нэмэгдэх боллоо~

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар ярилцав.

Хоёр улсын хамтарсан Шинжлэх ухаан, технологийн дээд хорооны хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2016 онд гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд дөрөв дэх удаагийн уулзалт болох бөгөөд энэ оны IV улиралд зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа салбарын сайд хэллээ.

Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд жил бүр Монгол Улсаас 15 оюутныг БНСВУ, БНСВУ-аас таван оюутныг Монгол Улсад солилцоогоор суралцуулдаг. Ирэх хичээлийн жилд Монгол Улсаас БНСВУ-д суралцах 15 оюутны материалыг явуулж эхэлжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Ирэх хичээлийн жилд БНСВУ-аас Монгол Улсад суралцах оюутны тоог эхний ээлжинд хоёроор нэмэгдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, танай улсаас Монгол Улсад таван оюутан суралцдаг байсныг долоо болгон нэмэгдүүлэх боломжтой” гэв. Мөн тэрбээр мэдээлэл, технологийн багшийг Вьетнам улс руу явуулан туршлага судлах, шинжлэх ухаан, технологийн шинэ шийдлүүдтэй танилцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш солилцооны хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хатагтай Доан Тхи Хьенг БСШУС-ын сайдад хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү уулзалтаар боловсролын салбарт хамтарч ажиллах бүхий л зүйлийн талаар ярилцаж чадсандаа баяртай байгаагаа уламжиллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here