Нүүр хуудас Нийгэм Гагнуурчин охин Э.Уужимсэтгэл “Шилдэг залуу ажилчин” цол гардав

Гагнуурчин охин Э.Уужимсэтгэл “Шилдэг залуу ажилчин” цол гардав

195
0
uujimsetgel
Гагнуурчин охин Э.Уужимсэтгэл "Шилдэг залуу ажилчин" цол гардав

Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна. Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа. Харин Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Уужимсэтгэл охин өөрийг нь урамшуулж, дэмжиж явдаг бүх хүмүүст талархсанаа илэрхийлээд цаашид улам хичээн ажиллах болно гэсэн юм. Тэрбээр, “Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон. Мэргэжилд эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгаа байхгүй. Хүн өөрөө хичээж сурч чадах юм бол аливаа амжилтыг хэн ч гаргаж чадна. Гол нь өөртөө итгэлтэй, хичээл чармайлттай, шантрахгүй байх ёстой. Мэргэжил эзэмшээд цаашдаа ирээдүйгээ бүтээх залуучуудыг хөтлөх болно” гэсэн юм.

Түүний хувьд Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийг 2.5 жилээр төгссөн бөгөөд сурсан зүйлээ бусдад түгээхийг хүсэж, сургуульдаа багшлахаар шийдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here