Нүүр хуудас Нийгэм Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд агаарын тээвэрлэгчдэд хандан тасалбараа худалдан авна

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд агаарын тээвэрлэгчдэд хандан тасалбараа худалдан авна

14
0
tusgai-nisleg-00
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд агаарын тээвэрлэгчдэд хандан тасалбараа худалдан авна

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах юм. Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийт 2 удаагийн нислэгээр /БНСУ, Япон/ 373 иргэн эх орондоо ирээд байна.

  • 05 дугаар сарын 05-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 05 дугаар сарын 07-нд СӨүл-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 11-нд Сөүл-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 15-нд Бусан-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 05 дугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 28-нд Стамбул-Улаанбаатар
  • 05 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.


Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна. Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here