Нүүр хуудас Нийгэм Гадаад паспорт захиалгын журамд өөрчлөлт орлоо

Гадаад паспорт захиалгын журамд өөрчлөлт орлоо

967
0
gadaad-passport
Гадаад паспорт захиалгын журамд өөрчлөлт орлоо

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байдаг.

Үүний дагуу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ.

Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын тав хоногт гардаг болсон байна.

Мөн яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм.

Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушааж, ажлын тав хоногийн дараа паспортаа авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here