Нүүр хуудас Нийгэм Газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурчээ

Газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурчээ

195
0
арханшахй
Газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурчээ
Архангайд хүчтэй газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурчээ
Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өчигдөр газар хөдөлсөн байна.

Тодруулбал, тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, гуравдугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 15-ны өдрийн 03:19, 13:35 цагуудад тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй” тухай мэдээлж байсан.

Харин 15-ны өдрийн 14:50 цагт тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн гурван давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын 1 цонхны шил хагарсан тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here