Нүүр хуудас Нийгэм Газар чөлөөлж цэцэрлэг, сургууль барина

Газар чөлөөлж цэцэрлэг, сургууль барина

101
0
gazar-choloololt
Газар чөлөөлж цэцэрлэг, сургууль барина

Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдахаар газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ

Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Шинээр сургууль цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 40 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

•БГД-ийн 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
•БГД-ийн 2 дугаар хороо, 150 орто хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар
•БГД-ийн 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
•БГД-ийн 9 хороо Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here