Нүүр хуудас Нийгэм Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийн төслийг хэлэлцэнэ

Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийн төслийг хэлэлцэнэ

151
0
gazar-omchluuleh
хуулийн төслөөр газар иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгаж байгаа юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

Энэ хуулийн төслөөр газар иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгаж байгаа юм. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “Газрын хуулинд реформ хийх шаардлагатай. Газар өмчлүүлэх асуудлыг хугацаагүй болгох хэрэгтэй” гэсэн саналы хэлж байгаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 78.2 хувийн саналааг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжлүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here