Нүүр хуудас Нийгэм Галын байцаагч нарын сургалт эхэллээ

Галын байцаагч нарын сургалт эхэллээ

253
0
galiin baitsaagchiin surgalt
Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/147 дугаар тушаалаар зохион байгуулж буй Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ.

Гамшгаас хамгаалах хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хууль, дүрэм, журам, стандартыг танилцуулах, улсын хяналтын байцаагчийн шийдвэрлэх үйл ажиллагаа болон гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга барилд сургах, шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагуудын гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.

~Галын байцаагч нарын сургалт эхэллээ~

Сургалтаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил дүгнэх журам, зөрчлийн тухай болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зааврыг хэрэгжүүлэх талаар болон гал унтраах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын хэрэгсэл, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх талаар харилцан туршлага солилцож, мэдээлэл хийх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here