Нүүр хуудас Нийгэм гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

240
0
gamshgaas hamgaalah surguuli
гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
~Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ~

Нийслэлийн Засаг даргын 2018 оны гамшгаас хамгаалах дадлага сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/211 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг /2018-06-15/-ний өдрөөс эхлэн хоёр өдөр зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд буюу нийт 40 гаруй байгууллага оролцсон бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү хэлсэн үгэндээ

Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах нэр төртэй, хариуцлагатай үүрэгт мөр зэрэгцэн ажиллаж байгаа та бүхэнд энэ амжилт хүсье. Иргэд маань гамшиг осол тохиолдсон үед хамгийн түрүүнд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ үед хүчний болон төрийн байгууллагуудын удирдлага арга барил дор иргэд маань гамшигийг даван гарахад бид бүгдийн заавар, зөвлөгөө их чухал. Та бүхэн энхийн цагт илүү их дадлага сургуулилт хийх хэрэгтэй.

Энхийн цагт хөлс сайн цуглуулна эрсдэл тулгарсан цагт цус бага урсах болно. Бэлтгэл сургуулийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, бие бүрэлдэхүүн, НОБГ-ын бие бүрэлдэхүүн удирдлагууд болон та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

Эхний өдрийн сургалт штаб дээр цагийн байдалд дүгнэлт хийсэн бол өнөөдөр халдварт өвчний үед үзүүлэх сургууль, үерийн үед ажиллах үзүүлэх сургалт, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургуулиудыг хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here