Нүүр хуудас Нийгэм Гарал үүслийн гэрчилгээгүй 12 тонн мах нэвтрүүлэхийг завдав!

Гарал үүслийн гэрчилгээгүй 12 тонн мах нэвтрүүлэхийг завдав!

63
0
mahnii-hulgai
Гарал үүслийн гэрчилгээгүй 12 тонн мах нэвтрүүлэхийг завдав!

Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор шалгалтууд хийгдэж байна.

Тээврийн цагдаагийн газраас хийж байгаа шалгалтаар өнөөдөр 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

12 тонн хулгайн мах тээвэрлэж байсныг илрүүлжээ

Шалгалтын явцад эдгээр зөрчлүүдээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авлаа.

Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг Хан-Уул дүүргийн алслагдсан бүх цэгүүдэд шалгалтыг зохион явуулж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here