Нүүр хуудас Нийгэм Гачууртын уулзвараас Налайх-Чойрын зам засвар эхэллээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын зам засвар эхэллээ

158
0
zam-zaswar
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын зам засвар эхэллээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам засварын ажил /2019-04-16/-ний өдөр эхэллээ.

Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай ажиллаж байгаа юм. Тус зам нь олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай тавигдах юм.

Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон билээ.

Тухайлбал, бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here