Нүүр хуудас Нийгэм ГОВЬСҮМБЭР: Сэтгэл ханамжийн судалгааг мессежээр авдаг боллоо

ГОВЬСҮМБЭР: Сэтгэл ханамжийн судалгааг мессежээр авдаг боллоо

51
0
gobisumber-aimag
Сэтгэл ханамжийн судалгааг мессежээр авдаг боллоо

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Авто тээврийн төвтэй хамтран мессеж үйлчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ.

Үйлчлүүлсэн иргэний бүртгэлтэй буюу, үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн утсанд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” хэмээн мессеж ирэх бөгөөд иргэн хариу мессеж илгээснээр тухайн ажилтны хандлага, харилцаа, үйлчилгээ дүгнэгдэнэ. Мөн уг утсанд иргэд үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг мессежээр явуулж болох бөгөөд иргэдийн саналыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах аж.

Өмнө нь Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны операторууд үйлчлүүлсэн иргэдээсээ мессежээр санал авдаг байсан бол тус аймгийн төрийн байгууллагууд энэ үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here