Нүүр хуудас Нийгэм Гол усны аюулаас БОЛГООМЖИЛ !

Гол усны аюулаас БОЛГООМЖИЛ !

135
0
gol_us_osol
Он гарсаар 35 хүн гол усанд осолдож, амь насаа алдсан байна.
~Гол усны аюулаас БОЛГООМЖИЛ !~

Гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна
Эхний зургаан сарын байдлаар найман хүүхэд гол, усанд осолдож амь насаа алджээ.

Он гарсаар 35 хүн гол усанд осолдож, амь насаа алдсан байна. Эдгээрийн найм нь хүүхэд байгаа юм.

Ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд осолддог байна. Мөн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт сул байснаас үүдэн хүүхдүүд гол усанд осолддог гэж Онцгой байлын ерөнхий газраас хэллээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 26-нд 10 настай охин дөрвөн найзын хамт усанд орж байгаад Туул голд шивж амь насаа алдсан байна. Мөн энэ сарын 15-н гүүр барих зорилгоор ухсан нүхэнд ус тогтож, түүнд нь 11 настай хүү унаж амиа алдсан юм.

Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг албаныхан анхаарууллаа. Ялангуяа бага насны хүүхдийг гол уснаас хол байлгаж, гол ус үерлэсэн үед сэлэхгүй байж, гол усны орчимд амралт зугаалгаар явахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here