Нүүр хуудас Нийгэм Угийн бичиг хөтлөх аргазүйн сургалтад хамрагдаж байна

Угийн бичиг хөтлөх аргазүйн сургалтад хамрагдаж байна

1347
0
ugiin-bichig
Угийн бичиг хөтлөх аргазүйн сургалтад хамрагдаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Угийн бичиг хөтлөх арга зүйн’’ сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад дүүргийн 28 хорооны хэсгийн ахлагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Анагаах ухааны доктор, Хүний их эмч Э.Энхмаа удирдан явуулж байна.

Сургалт нь онол, дадлага, мэдлэг бататгах гэсэн 3 төрлөөр явагдаж угийн бичиг хөтлөх заавар зөвлөгөө болон цус ойртолтын үр дагаврын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн Угийн бичиглэл хийхэд холбогдох мэдээлэл, үлгэрчилсэн загвар, ураг төрлийн холбооны уламжлалт нэр нэршлийн талаар онолын хичээл орсон байна.

Түүнчлэн угийн бичиглэл хийх, бэлэн болсон угийн бичиглэлээ угийн зураглалд шилжүүлэх аргачлалыг зааж, сургалтад оролцогчдыг өөрийнх нь гэрийн угийн бичиглэл, зураглалыг хийлгэх байдлаар дадлагажуулж байна .

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here