Нүүр хуудас Нийгэм Гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргээс сэргийлж эхэллээ!

Гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргээс сэргийлж эхэллээ!

140
0

Нийслэлийн цагдаагийн газраас гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Хаш-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч С.Цэнд-Аюуш, тус хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан нар автомашины гурвалжин цонхыг хагалан эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here