Нүүр хуудас Нийгэм Гулгахаас сэргийлж 67 тонн бодис цацжээ

Гулгахаас сэргийлж 67 тонн бодис цацжээ

52
0

Нийслэлийн Хот  тохижилтын газар өчигдөр буюу энэ сарын 6-ны 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай  арилгаж байгаа.

Энэ ажилд 360 хүн 37 машин техникийн тусламжтай ажиллаж байна.

Түүнчлэн 11 камазаар давс, бодис цацаж байгаа бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here