Нүүр хуудас Нийгэм “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” таван иргэнд дэмжлэг үзүүллээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан” таван иргэнд дэмжлэг үзүүллээ

190
0

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байгаа билээ. Энэ ч үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г санаачлан байгуулсан юм. Энэхүү сангийн зорилго нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас төлүүлэн, тохилог орон сууцаар хангагдах явдал юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас анхны дэмжлэгийг 2017 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг авч орон сууцандаа орж байсан бол дахин дөрвөн иргэн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15,000 орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here