Нүүр хуудас Спорт Суудлын ажлаас эрс шинэчлэл хийсэн Г. Угалзцэцэг

Суудлын ажлаас эрс шинэчлэл хийсэн Г. Угалзцэцэг

1317
0

Бодибилдинг, Фитнессийн хошой аварга тамирчин Г.Угалзцэцэг эрүүл амьдрахын арга ухаан, спортоор хичээллэхийн сайн сайхныг өөрийн биеэрээ үлгэрлэн таниулж яваа нэгэн. Анх ийм сайхан  өв тэгш ийм биетэй байгаагүй. Тэрээр одоогоос таван жилийн өмнө, өөрөөр хэлбэл бодибилдингээр хичээллэж эхлээгүй байхдаа фото зургийн студи ажиллуулдаг суугаа ажилтай нэгэн байжээ. Өглөөнөөс орой хүртэл суугаа ажилтай түүнийг хуянгаас эхлээд хөдөлгөөний идэвхгүй байдал эз дийлж, улмаар амьдралын эрч хүчийг нь сулруулж эхэлжээ.

Суугаа ажилтай хүмүүсийн адилаар хэвлий, гарын шуу хэсгээрээ махалсан тэрээр турна хэмээн буруу хоолны дэглэм баримталж, үүнээсээ болж ядарч сульддаг байсан гэнэ. Иймээс хоолой сойж өөрийн эрүүл мэндээ хохироохоо болъё хэмээн фитнесст явахаар сэтгэл шулуудаж, гурван сар тасралтгүй багштайгаар долоо хоногт 4 удаа хичээллэснээр биед нь эрс мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Сул махаа чангалж, хөдөлгөөний дутагдлаа арилгая гэсэн жирийн нэгэн эмэгтэй бодибилдингээр 11 сар эрчимтэй хичээллэсний эцэст анх удаа тэмцээнд оролцсон нь хотын аварга шалгаруулах тэмцээн байв. Уг тэмцээнд IV байранд орсон амжилтыг үзүүлж, үүнээс хойш улсын аваргын V байранд оролцож, мөн өнгөрсөн есдүгээр сард Узбекстан улсын Ташкент болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлжээ. Ингэж тэрээр суудлын ажлаас эрс шинэчлэлт хийн, өдгөө бодибилдингийн үлгэр жишээ мэргэжлийн тамирчин болжээ.

Спортын сайн сайхныг нийгэмд өөрийн биеэр таниулж яваа бүсгүй маань өнөр бүлийн гэрийн эзэгтэй. Ханьдаа халамжтай, хүү охиндоо үлгэр жишээ ээж хэмээх олны яриа дуусахгүй. Тэгвэл түүний хайртай гэр бүлийн гишүүдийн давхацсан төрсөн өдрүүд өнөөдөр тохиож буй аж. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа  аз жаргалтай гэр бүлийнхээ зургыг нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here