Нүүр хуудас Нийгэм Гэр хороолол дундах шороон замуудыг засварлав

Гэр хороолол дундах шороон замуудыг засварлав

203
0
ger-horoolol
Гэр хороолол дундах шороон замуудыг засварлав

Сонгинохайрхан дүүргийн дийлэнх хэсгийг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Энэ ч утгаараа хотгор гүдгэр ихтэй, шавар шавхай тогтдог шороон замтай гудамж ихтэй.

Иргэдийн зүгээс зорчиход хүндрэлтэй эдгээр шороон замуудыг засварлаж өгөх хүсэлт их ирдэг.

Тиймээс дүүргийн Засаг даргын 08 дугаар сарын 30-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар хот тохижуулах зардлаас 49.9 сая төгрөг шийдвэрлэн, шороон замын засварын ажил хийлээ.

Тодруулбал машинаар болон явган зорчиход хүндрэлтэй байсан гэр хорооллын 21 хорооны гудамжны 38.843 метр замыг 442 машин шороо асгаж, тэгшлэн, 6 байршилд 51 метр үерийн ус зайлуулах хоолойг суурилуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here