Нүүр хуудас Нийгэм СХД-ээс “Ном хандивлах” аян өрнүүлж байна 

СХД-ээс “Ном хандивлах” аян өрнүүлж байна 

153
0
nom-handiwlah-ayan
СХД-ээс "Ном хандивлах" аян өрнүүлж байна 

Цэцэрлэгт хүрээлэн дэх номын сангуудад номын фонд бүрдүүлэх зорилгоор “Ном хандивлах” уриалгыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн эхлүүлжээ.

Мөн залуу үе, хүүхэд багачуудыг соён гэгээрэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гарц, цонх бол ном гэж үзэн, дүүргийнхээ дөрвөн байршилд номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Эхлээд тус дүүргийн газар, хэлтсийн удирдлагууд энэхүү аянд нэгдэж, бие биенийгээ ном хандивлахыг уриалжээ.

Гэхдээ зөвхөн дүүргийн ажилтан, албан хаагчдаар энэхүү аян хязгаарлагдахгүй бөгөөд ном бэлэглэсэн хүн дараагийн гурван хүнийг challenge-д дуудах замаар өрнөх юм байна.

Мөн аян цахим ертөнцөд үр дүн сайтай байгаа бөгөөд хоёр өдрийн өмнөх байдлаар 200 ширхэг ном цугларчээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here