Нүүр хуудас Нийгэм Гялгар уутнаас татгалзах дэлхийн туршлага

Гялгар уутнаас татгалзах дэлхийн туршлага

526
0

Гялгар уутны хор байгальд нөлөөлөх сараг үр дагаврын талаар бид олонтоо сонсож, хэрэглээг хязгаарлах тал дээр санал санаачлага гаргаж байсныг мэднэ. Хөрсний бохирдол бол агаарын бохирдлоос дутахааргүй хор уршигтай, тулгамдсан асуудал юм.

2002 оны 3-р сараас эхлэн Ирланд улсад уут болгонд 15 евро центийн торгууль ноогдуулдаг болсноор гялгар уутны хаягдлыг 95 хувиар бууруулж байжээ. Харин 2007 онд уг торгуулийн хэмжээг 22 цент болгож нэмснээр  Ирландын засгийн газар нийт 75 сая еврогийн хөрөнгийг зөвхөн гялгар уутны торгуулиас хуримтлуулж, “Байгаль орчны сан”-д хандивлан дахин боловсруулах шинэ арга замыг хайхад зарцуулж байгаа ажээ. Ирланд улсын энэхүү аргыг Бельги, Швейцари, Герман, Испани, Норвеги зэрэг улсуудад хэрэгжүүлж эхлээд байна.

АНУ-ын өмгөөлөгч www.plasticbaglaws.org сайтыг үндэслэгч Женни Роммер хэлэхдээ “Ирланд улсын хэрэгжүүлж буй торгуулийн арга хэмжээ одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож байна. Торгуулийн хэмжээ харьцангуй өндөр мөн үүнийгээ нэг хүний хэрэглээнд үндэслэн гаргасан нь оновчтой шийдэл болсон” гэжээ.

Өмнөд африкийн Мавритан улсын Засгийн газраас ан амьтан, байгаль орчныг хамгаалах үүднээс гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын Байгаль орчны сайд Мохамед Яхьягийн мэдээллэснээр нийслэл Наукшот хотод жилл хорогдож буй үхэр, хонь зэрэг малын 70 хувь нь гялгар уут идсэнээс болж үхдэг гэсэн судалгаа гарчээ.

Мөн жилд үйлдвэрлэж буй 56000 тн гялгар уутны 4-ний нэг нь ямар ч үр ашиггүй хаягдал болдог байна. Мавританийн Засгийн газрын шийдвэрээр гялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн үйлдвэрлэгчид нэг жил хүртэлх хугацаанд хорих ял оногдуулдаг гэнэ. Мөн тус улсад бүх төрлийн гялгар уутыг импортоор оруулахыг хориглож, зөрчсөн этгээдийг торгох эсвэл ял шийтгэл оногдуулдаг юм байна.

Манай улсын байгаль тэр дундаа хөрсний бохирдлын багагүй хувь нь гялгар уутнаас шалтгаалж байгаа. Дээрхи улс орнуудын туршлагуудад тулгуурлаж гэхдээ торгууль ноогдуулж, ял шийтгэл оноохыг урьтал болгохдоо биш хамгийн гол нь байгалийн цэвэр ариун байдлаа хадгалж үлдэхийн тулд зайлшгүй арга хэмжээ авч, хууль дүрмийн зохицуулалт хийх хэрэгтэй цаг үе ирээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here