Нүүр хуудас Нийгэм Г.Маралмаад 18 жил, Т.Цогтод 13 жил хорих ял оноов

Г.Маралмаад 18 жил, Т.Цогтод 13 жил хорих ял оноов

104
0

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн хуралдаанаар дөрвөн настай охиныг онц ноцтойгоор бүлэглэн хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг хэлэлцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих оногдуулсан юм. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу хянан хэлэлцэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил хорих болгон өөрчилжээ. Ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх юм. Мөн шүүгдэгч нараас 50 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here