Нүүр хуудас Нийгэм Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн…

Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн…

531
0
Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн...
Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн...
Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн байгууллагад гаргасан гомдол бүрэн эхээрээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа нэгэн ноцтой бичлэг хийсэн
. Г.Номундарь уг бичлэгээрээ УИХ-ын гишүүд болон томоохон бизнесменүүдийн хүүхдүүдийн талаар хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдээллүүдийг ил болгосон. Мөн хамт явсан найз нөхөд Г.Номуундарийн ууж байгаа зүйлд нь мансууруулах бодис хийж байгаад хүчиндсэн гэсэн ноцтой мэдээллийг хийгээд байгаа юм. Тус хүчингийн хэрэг хоёр жилийн өмнө болсон бөгөөд охины аав УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг мэдээгүй байсан, харин охиныхоо хийсэн лайваас мэдсэн хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Д.Ганхуяг тус болсон хэргийн талаар сонссоныхоо дараа хуулийн байгууллагад албан ёсоор хандсан байдаг.УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг уг хэргийг шалгуулахаар ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав болон Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандсан байна. Д.Ганхуягийн гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав танаа гомдол гаргах нь

Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг  тогтоолгож, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна.

2015 оны зургадугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө миний охин Г.Номуундарьд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эрхтэн, сэтгэл санааны маш ноцтой хохирол учруулсан  жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Уг үйл явдал нь миний охины эрүүл мэнд, сэтгэл санаа, ах дүү төрөл төрөгсөдийн сэтгэлд сэв суулгасан жигшүүрт зүйл юм. Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Уг асуудлыг анхааралдаа авч, дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ

nomuundariin aav
Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн хуулийн байгууллагад гаргасан гомдол бүрэн эхээрээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here