Нүүр хуудас Нийгэм Г.Чимгээ: Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан!

Г.Чимгээ: Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан!

2968
2
modeli-chaminerdene
рьдчилсан дүгнэлтэд “Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унасны улмаас дагзны ар хэсэг бяцарсан, нурууны ар хэсэгт их хэмжээний зулгаралттай, гадны нөлөөгүй нас барсан” гэжээ

-ӨНДРӨӨС УНАСАН БАЙХЫГ НЬ ЦЭВЭРЛЭГЧ ОЛЖ, ДУУДЛАГА ӨГЧЭЭ-

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ гэх өсөж яваа загвар өмсөгч охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч, загварын ертөнцийнхөн болон тус шоуг шимтэн үздэг олон мянган хүний сэтгэлийг сэртхийлгэсэн үйл явдал болов.

Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кей Эйч апартмент” орон сууцнаас “Эмэгтэй хүн унасан байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад тус өдрийн 17:25 цагт ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийж, хэрэгт шаардлагатай нотлох баримтыг баримтжуулан авсан байна.

Хэргийн газарт тус байранд оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй “Ч” өндрөөс унаж нас барсан байсныг тогтоож, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өөрийн оршин суудаг байрны хажуугийн орцны 11 давхраас унаж нас барсан аж.

Урьдчилсан дүгнэлтэд “Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унасны улмаас дагзны ар хэсэг бяцарсан, нурууны ар хэсэгт их хэмжээний зулгаралттай, гадны нөлөөгүй нас барсан” гэжээ. Тэрээр гэрээсээ гэрийн хувцастайгаа, гар утсаа барин гарсан бөгөөд гэрийнхээ түлхүүрийг гартаа атгасан байсан аж.

Хэрэг гарсан даруй хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр түүнийг нэгэн улс төрчийн хүү дуудан гаргаад, түлхэж алсан, атаархсан хүмүүс зохион байгуулалттайгаар алсан, амиа хорлосон, хэргийг хаах гэж байна гэхчилэн олон янзын таамаг хөвөрсөөр буй юм.

Одоогийн байдлаар цагдаагийн бүрэлдэхүүн түүний гар утас болон биедээ авч явсан эд хэрэглэлүүдэд үзлэг шинжилгээ хийж буй бөгөөд түүнийг хамгийн сүүлд хэнтэй ярьсан болох, дуудаж гаргасан эсэхийг шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Мөн нарийвчилсан задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Тухайн шинжилгээгээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан эсэх, хүчинд автсан эсэх, өөр шарх сорви байгаа эсэх нь тодорхой болох аж. Талийгаач охин ами алдсанд эмгэнэл илэрхийлж, өнөөдөр “Боловсрол суваг” телевизээс мэдээлэл хийхээр болжээ.

-МИНИЙ ОХИН ГЭРИЙНХЭЭ ТҮЛХҮҮРИЙГ ГАРТАА АТГААД,
АМ НЬ АНГАЙСАН БАЙСАН-

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж болох Г.Чимгээтэй холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.

-Танд эмгэнэл илэрхийлье. Яг юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Миний охин амиа хорлох хүн огтоосоо биш. Би болон эмээ нь үүнийг сайн мэднэ. Тэр өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас над руу залгаад “Та манай хэлтэс дээр хүрээд ирэхгүй юу” гэсэн. Би “Юу болсон бэ” гэсэн. “Ирэхээр тань хэлье” гээд салгасан. Тэгээд очтол “Таны охин өндрөөс унаж нас барсан байна. Амиа хорлосон байх гэж урьдчилан дүгнэсэн. Задлан шинжилгээгээр илүү нарийн мэдэх болно. Хариу нь 14 хоногийн дараа гарна” гэсэн.

Тэгээд надад хэргийн газраас авсан зургуудыг нь үзүүлсэн. Цогцсыг нь харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Хүн харахад их айж сандарсан гэмээр харагдаж байсан.

Мөн хоёр өгзөгнийх нь арьс хуураад зулгарсан, гэрийнх нь цагаан футболкны баруун мөрөн дээр цус юм шиг толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан, цамцан дотуур нь өвс болсон байсан гэж би харсан. Түүнчлэн миний охины бүх биеийн яс хугарсан юм шиг байна лээ.

Их л амь тэмцэж, тарчилж амиа алдсан юм шиг байна лээ. Охиныг маань чирсэн гэж бодож байна. Мөн гэрийнхээ түрхүүрийг гартаа чанга атгасан байсан. Амиа хорлох хүн гэрийн түлхүүрээ атгах уу. Өндрөөс унасан байхыг нь тус байрны цэвэрлэгч хог шүүрдэж байгаад олсон гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм билээ. Хүн дуудаж гаргасан эсэхийг би сайн мэдэхгүй байна.

-Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байсан?

-Тэгсэн. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа. Миний охин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөр бүр утсаар яриад “Ээж ээ, охин нь заавал түрүүлнэ. Зорилгодоо заавал хүрнэ” гэдэг байсан. Охин минь гуравхан настай байхаасаа эхлээд би алдартай модель болно гэдэг байсан. Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан шүү дээ.

-Та охины хүний гарт амиа алдсан гэлээ. Охины тань аминд хүрсэн бйаж болзошгүй гэж хардах хүн бий юү?

-Амиа алдахаас нь хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг рестранд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очсон юм. Тэр үед хамт шоуд оролцож байсан нэг охины ээж манай охины өмнө маанийн ерөөл тавиад байсан гэсэн. Тэгсэн эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маани тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэсэн.

Тэр хүнийг ч шалгуулна гэж бодож байна. Над руу маш их хүн залгасан, би ухаан санаа тиймхэн байна. Ямар ч байсан охиныхоо энэ амиа алдсан хэргийн араас эцсээ хүртэл явна. Уг нь бид маргааш гаргах ёстой байсан. Гэр бүлээрээ ярилцаад, задлангийн хариу гарсны дараа гаргахаар болсон. Хариуг нь өөрчилж магадгүй шүү дээ. Эгч нь их гомдолтой байна.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн найз залуу н.Нэмэхбаяр хэлэхдээ

“Талийгаач ойрд их сэтгэл санааны хямралтай байсан. Сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авсан. Учир нь их даруу дуугай, гэрээсээ олон хоногоор гарч байгаагүй юм. Харин тэр шоу болохоор гэрээс нь өөр газар 30 хоног байлгадаг. Бас их өндөр шалгууртай шүү дээ. Амиа хорлосон эсэхийг нь цагдаа нар шалгаж тогтоох байх. Гадуур худал мэдээлэл зөндөө гарч байна. Би түүнд их харамсаж байна” гэв.

У.УРАНЦЭЦЭГ Medee.mn

2 САНАЛ

    • үгүй хэзээч үр хүүхдээ алдсан хүн тайван орхихгүй. энэ сэтгэгдэл бичсэн интернэт байршилыг олж болохуу. хэргийн эздийн хамсаатан байж болзошгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here