Нүүр хуудас Нийгэм Долоо хоногийн тойм мэдээ

Долоо хоногийн тойм мэдээ

205
0
Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцууллаа
Өнгөрөгч лхагва гарагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Ажлын хэсгийн шалгалтын явцад Төв банкны “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд болон өнгөрсөн дөрвөн жилийн алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрснийг дуулгалаа. Оноор нь задалж үзвэл 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал гэсэн тоо гарсан байна. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1.7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсонтой хамаатай хэмээн Т.Аюурсайхан гишүүн онцоллоо.
Мөн орон сууцны салбарт олгосон нийт зээлийн 9.5 чанаргүй зээлийн ангилалд багтсан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 4.8 их наяд төгрөг гаргаснаас 3.8 нь барилгын салбарт, үлдсэн нэг их наяд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахад зарцуулагдсан гэсэн мэдээ гарчээ.
ОУВС-ийн хөтөлбөрийн эхний санхүүжилт орж ирэв.
Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт өнөө өглөө Монголбанкинд шууд орж ирж, валютын нөөцийг нэмэгдүүллээ. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж буй.
f9c9cefed0bfcb4cgreat(2)
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардацгаалаа. Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүсч байсан юм. Үнэмлэхээ гардаж авсаны дараа нэр дэвшигчид дэмжигчид болон олон нийтэд хандан үг хэллээ.

Capture(71)
Энэ үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу 3 сая иргэдийн төлөө юу гэсэн сонголт ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Гэвч Монголын эгэл ард түмэн ялна” гэв.
Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “МАН надад их итгэл найдвар, даалгавар, хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн. Би энэ сонгуульд хуулийн дагуу, шударга өрсөлдөж, ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм. Энэ удаагийн сонгууль бол Монгол орны уруудсан, доройтсон, хагарсан, хямарсан байдалд цэг тавих сонголт юм” хэмээлээ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн дундаас сонгодог. МАХН жирийн ард түмний төлөөлөл Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох боломжийг олголоо. Намын дарга Н.Энхбаярт талархаж байна. Тэр хүний хийж, бүтээсэн олон зүйлийг би үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн ялж, Монгол босно” гэв.

Жүдочид тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцов.

Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг Улсад зохион байгуулагдаж байна. Өнөөдөр хуваарь ёсоор багийн барилдаанаар үргэлжлээд өндөрлөнө. Тус тэмцээнд 29 орны  244 тамирчин оролцож, медальтнууд тодроод байна.

1kk9mo7l950fs6n4n159pdnm6a
Манай улсаас 18 жүдоч зодоглож, нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн амжилт үзүүллээ. Тэмцээний нэгдүгээр байрт Япон, хоёрдугаар байрт БНСУ-ын баг тамирчид бичигдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here