Нүүр хуудас Нийгэм Дорноговь аймагт хээрийн түймэр гарчээ!

Дорноговь аймагт хээрийн түймэр гарчээ!

25
0
heeriin-tuimer
Дорноговь аймагт хээрийн түймэр гарчээ! /2019-03-10/

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн нутаг төмөр замын 30 дугаар зөрлөгөөс зүүн хойш, сумын төвөөс 50 орчим км-т хээрийн түймэр гарчээ.

Гал түймэр гарсан тухай мэдээллийг орон нутгийн иргэд Айраг сум дахь гал унтраах 23 дугаар ангид өгснөөр онцгой байдлын албан хаагчдын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллаж эхэлсэн бол сумын ЗДТГ-аас түймэр гарч ойр орчинд аюултай байдал нүүрлэсэнтэй холбогдуулан иргэдийг дайчлах, шаардлагатай хувцас, цохиур, машин техник, ус зэргийг бэлтгэх арга хэмжээ авсан байна.

Говьд хур тунадас бага, цаг агаар хуурайшилт ихтэй төдийгүй мөн салхины хурд ч их байна. Гал гарсан энэ өдөр маш их салхитай байсан хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here