Нүүр хуудас Нийгэм Дорнодынхон “Нэг голын хүүхдүүд” төслийг дэмжиж байна.

Дорнодынхон “Нэг голын хүүхдүүд” төслийг дэмжиж байна.

243
0

Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2017 оны 10 сарын 03-ны өдөр Найрамдал паркийн талбайд “Нэг голын хүүхдүүд” төслийн үйл ажиллагааг дэмжин Дэлхийн багш нарын 21 дэх өдөр, Монголын багш нарын 51 дэх тэмдэглэлт өдрийг угтсан “Багш эрдэнэ” багц арга хэмжээний хүрээнд “Хэрлэн голын хүүхдүүд” бүтээлч ажлыг санаачлан зохион байгууллаа.  Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, болон 10 сургуулийн 100 гаруй суралцагч, эко клубын багш нар, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.  Нэг голын хүүхдүүд төслийн үйл ажиллагааг дэмжиж, байгаль, эх дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалах, байгаль орчин, экологийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөхөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд мэдлэг, авъяас чадвараараа шалгарсан сурагчдад шагнал гардуулан өглөө. Мөн энэ үеэр сурагчид анги хамт олноороо Хэрлэн голын эрэг “Найрамдал” паркад байгаль орчин, хог хаягдлын хуулийн зүйл заалт бүхий анхааруулах самбарыг байршуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here