Нүүр хуудас Нийгэм Дорнод аймгийнхан Ахмадуудаа сонслоо

Дорнод аймгийнхан Ахмадуудаа сонслоо

314
0
Ахмадуудаа сонслоо
Дорнод аймгийнхан Ахмадуудаа сонслоо
Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг “АХМАДАА СОНСОХ ӨДӨР” болгон зохион байгуулахаар болсон.

Энэ удаад 03-р сарын 21-ны өдрийн арга хэмжээнд Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүчин зүтгэж байсан 28 ахмадууд оролцлоо.

Ахмадууд маань улс орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусын хүмүүжил, эрүүл мэнд, боловсрол, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлаар санал, зөвлөмж гаргалаа.

Ахмадуудын гаргасан санал санаачлага зөвлөмжийг орон нутгийн хөгжлийн бодлогод тусган бодит ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллана гэдгээ уулзалтанд оролцсон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here