Нүүр хуудас Нийгэм ДОРНОД. Зах худалдааны төвийн 700 гаруй ажилтанг ВАКЦИНЖУУЛНА

ДОРНОД. Зах худалдааны төвийн 700 гаруй ажилтанг ВАКЦИНЖУУЛНА

49
0
Дорнод Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

Дорнод аймагт сүүлийн 24 цагийн байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй, батлагдсан тохиолдол 4, ойрын хавьтал 81, дам хавьтал 305 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлуудын биеийн байдал хүндэвтэр 1, хөнгөн 3 байгаа ба 1 иргэнийг өөрийнх нь хүсэлтээр ХӨСҮТ-рүү тээвэрлэжээ.

Хөл хорио тогтоосон энэ үеэр Засаг дарга М.Бадамсүрэн,

Хатуу хөл хорио гэхээр л зам дээр олс уяж, иргэдийг гэрийнх нь үүдэнд сахиж цагдахыг хэлэхгүй. ЗГ болон УОК-ын шийдвэрийг байгууллага бүр, иргэн бүр өөрсдөө ухамсарлаж, чанд мөрдөхийг хэлж байгаа юм. Дорнод аймаг халдвар тархсан хөрш зэргэлдээ аймаг болон хилийн боомт, баталгаат бус зам, ачаа тээвэр, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар нэвтэрч буй иргэдээр халдвар зөөвөрлөгдөн тархахаас урьдчилан сэргийлж, хяналтдаа хүч нэмэгдүүлэн, чиг үүрэг өөр төрийн байгууллагуудын ажилтныг ч хүртэл дайчлан ажиллаж байна. Тохиолдол 1000-аар бүртгэгдэж байгаа энэ үед иргэн бүр Засгийн газрын шийдвэрээ чанд мөрдөж бидний ажилд туслахыг хүсэж байна” гэлээ.

Дашрамд, ойрын хугацаанд бүх хүнсний, махны, ногоо, жимсний дэлгүүр бөөний төв захын нийт 500 гаруй байгууллагын 700 гаруй ажилтанг вакцинжуулалтад хамруулахаар аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here