Нүүр хуудас Нийгэм Дуу “ХӨШӨӨ”-тэй боллоо

Дуу “ХӨШӨӨ”-тэй боллоо

102
0
aaw-eej-hoer-mine-duunii-hoshoo-2019
"Аав ээж хоёр минь" дуунд зориулсан хөшөө бослоо

АУЗ Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дуунд зориулсан хөшөөний нээлт /2019-02-17/-ний өдөр боллоо.

Хөшөөг Байгалийн түүхийн музейн урд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулжээ.

Хөшөөний нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцсон байна.

Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here