Нүүр хуудас Нийгэм ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

214
0
ДЭЛХИЙН ФИЛОСОФ
ДЭЛХИЙН ФИЛОСОФ
“Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн тэнхим хамтран 11 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулж байна. Хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд 09.00 цагт эхэлнэ.

Хурлын зорилго нь Хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд Аристотелийн оруулсан хувь нэмэр, түүний философийн сургаалиуд, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах мөн философийн түүхийн судалгааг хөгжүүлэхэд чиглэгдсэн.
“Аристотелийн ёс суртахуун-улс төрийн философи” үндсэн илтгэлийг манай нэрт философич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Б.Даш-Ёндон тавина.

Тэр Дэлхийн сонгодог эх сурвалж болох Аристотелийн бүтээлийг грек хэлнээс эх хэлэндээ орчуулж, дэлхийн философийн түүхийн судалгааг эргэлтэнд оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
Үүнээс гадна тэр сүүлийн жилүүдэд “Монголын хөгжлийн философи” суурь судалгааны ажил эрхэлж байна.

Мөн Аристотелийн бусад ухагдахуунуудаар 9 хавсралт илтгэл тавигдана. Тухайлбал: Сайн үйлийн тухай Аристотелийн үзэл ба орчин үе, “Метафизик” хэмээх ойлголтын тухай асуудал, Логикийн шинжлэх ухааны хөгжилд Аристотелийн гүйцэтгэсэн үүрэг, Аналитик хэмээх нэр томьёоны тухайд, Аристотелийн “Никомахын ёс зүй” зохиол дахь ёс суртахууны зарим асуудал, Аристотелийн философи дахь хүмүүжлийн тухай ойлголт, Аристотелийн философи дахь улс төрийн асуудлаас, Аристотелийн гоо зүйн үзэл ба орчин үе, Аристотелийн боловсролын талаарх үзэл баримтлал гэсэн илтгэлүүд тавигдана.
Өөрөөр хэлбэл, эдгээр илтгэлүүдэд: Аристотелийн ёс зүй, хүмүүжил, боловсрол, гоо зүй, улс төр, логик, аналитикийн тухай асуудлуудыг хөндөж тавих юм.
Хурал 14.00 цаг хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here