Нүүр хуудас Нийгэм “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал барих ажил эхэллээ

“Дэлүүн болдог” шинэ нисэх буудал барих ажил эхэллээ

91
0
deluun-boldog-niseh-buudal-hentii-02
"Дэлүүн болдог" нисэх буудал барих ажил эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэллээ.

Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилэн барих төлөвлөлтийг хийж ирсэн.  Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлүүн болдог нисэх онгоцны шинэ буудлыг барих хөрөнгө оруулалт өнгөрсөн онд шийдэгдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх байсан ч “КОВИД-19” цар тахлын улмаас хойшлогдоод байсан бол Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг ийн эхлүүлжээ.

Бүтээн байгуулалтын ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК 2021-2022 оны хугацаанд хийж гүйцэтгэх аж.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here