Нүүр хуудас Нийгэм Дүнжингаравын замыг засварлаж байна

Дүнжингаравын замыг засварлаж байна

178
0

Дүнжингарав худалдааны төвийн баруун талын авто замд эвдрэл гарсныг яаралтай арга хэмжээ авч, уржигдар буюу энэ сарын 5-ны өдрөөс засварлаж эхэлжээ. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын Засвар ашиглалтын албаныхан замын цөмөрсөн хэсгийг дайргаар дүүргэж, нягтруулсан аж.

Мөн уг засварын ажлын хүрээнд цөмөрсөн хэсгийг тохиромжгүй хөрсийг ухаж, дайргаар дүүргэн зорчих хэсгийг аюулгүй болгожээ. Дайргаар дүүргэсэн хэсэгт асфальт бетоноор нөхөөс хийх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here