Нүүр хуудас Нийгэм Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засварлана

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засварлана

240
0

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай танилцууллаа.

Өнгөрөгч онд уг авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн хэдий ч замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор гурван хүний амь нас эрсэдсэн. Тиймээс энэ чиглэлийн замд яаралтай засвар хийх шаардлагатайг танилцуулсаны дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын хөдөлгөөний бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахаар боллоо. Зам засварын ажлыг ирэх аравдугаар сар гэхэд дуусгаж, зам засварын үеэр өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шороон замаар нэг ч тээврийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here