Нүүр хуудас Эдийн засаг Гацууртын ордын талбайг 3025 га-гаар тогтоов

Гацууртын ордын талбайг 3025 га-гаар тогтоов

197
0

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын ордын талбайн хэмжээг 3025 га байхаар тогтоолоо. Стратегийн чухал ач холбогдол бүхий уг орд Улаанбаатар хотоос 180 км-т байдаг бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг.

Алтны ордын талбайн хэмжээг геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзсан байна.

50 тоннын нөөц бүхий тус орд болон Эрдэнэтийн зэс-молибдений талбайн хилийн заагийг тогтоох ажлын хэсэг өнгөрөгч сард газар дээр нь ажиллан дүгнэлт гаргасны дүнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here