Нүүр хуудас Нийгэм Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал дахин боллоо

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал дахин боллоо

201
0

Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн Г.Маралмаа, Т.Цогт нарыг өнгөрөгч онд шүүхээр шийдвэрлэж, анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял оноож байсан. Давж заалдах шатны шүүхээс Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Маралмаад оногдуулсан ялыг хэвээр үлдээж байсан билээ.

Харин Т.Цогтын уг хэрэгтэй холбоотой шинэ баримт гарч ирсэнээр хэргийг дахин мөрдөн байцаалтад шилжүүлж, өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал боллоо.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоод байсан Т.Цогтыг гэм буруутайд тооцож, бусдын бищэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц хэрцгийгээр бүлэглэж, амь насанд халдсан хэмээн үзэж 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон бол Г.Маралмаад 23 жил хорих ял оноосон юм. Мөн шүүгдэгч тус бүр 2.324.420 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here