Нүүр хуудас Нийгэм Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

319
0
huuhdiin baiguullagiin 93 jiliin oi
Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн баяр тохиолоо.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд болон албаны хүмүүс оролцлоо.

Тэртээх 1925 оны тавдугаар сарын 08-ны өдөр Их зохиолч Д.Нацагдорж Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулсан билээ.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Ахмад пионер н.Цасчихэр “Өнөөдөр энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Төрийн байгууллагын удирдах ажилтнууд ирсэн байна. Мөн 1950-1960 онд пионер байсан х

үмүүс ч иржээ. Ахмад пионерууддаа баярын мэнд хүргэе. Хүүхдийн байгууллагын 100 жилийн баярт амь сэрүүн хүрэлцэн ирэхийг хүсэн ерөөе. Монгол хүүхдийн орон” гэв.

Их зохиолч Д.Нацагдоржийн үүсгэн байгуулсан хүүхдийн байгууллага өдгөө 21 аймаг 9 дүүрэгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр Үндэсний хэмжээнд хүүхдийн төлөөх үйл ажиллагааг явуулж байна.

Мөн энэхүү өдрийг тохиолдуулан Монголын хүүхдийн ордонд “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” зөвлөгөөн, Пионерын байгууллагын гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here