Нүүр хуудас Нийгэм Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол...

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо

202
0

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан  жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2017.01.13/ боллоо.

Ёслолд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцов.

Ёслолын үеэр Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлж, төр, засгийн удирдлагууд Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд хүндэтгэл үзүүллээ гэж  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here