Нүүр хуудас Нийгэм Европ дахь Монголчуудын “Оны шилдэг эмэгтэй”-гээр Н.Солонго шалгарчээ.

Европ дахь Монголчуудын “Оны шилдэг эмэгтэй”-гээр Н.Солонго шалгарчээ.

271
0

2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг анх ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулж байсан юм. Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ноос зохион байгуулдаг энэ тэмцээн  зургаа дахь жилдээ Франц улсын Парис хотноо тавдугаар сарын 27-нд зохион байгуулагдсан байна.              2017 оны энэхүү хүндтэй шагналыг ХБНГУ-ын ЦСҮ намын Залуучуудын холбооны Тойргийн Ерөнхийлөгч Н.Солонго хүртсэн байна. Түүний  сүүлийн дөрвөн жил орон нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй болон өсвөр үеийн хүүхдүүдийн төлөө Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангаараа дамжуулан тусалж , дэмжиж , зүтгэсэн хөдөлмөрийг нь  үнэлэн “ОНЫ ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГ ЭМЭГТЭЙ” 2017  хэмээх хүндтэй шагналын эзнээр тодруулжээ.

“Энэ нь Монгол эх орныхоо төлөө Сайн үйлс хийдэг бүх Монгол Эмэгтэйчүүдийн, ээжүүдийн төлөөлөл, та бидний хамтын шагнал юм аа. Энэ дэлхийн хүүхэд бүр яс үндэс, гарал үүсэл , хөгжлийн бэрхшээлээс болж ялгаварлан гадуурхагддаггүй, эрүүл саруул есөн бойжих болтугай. Та нартаа эх үрсийн баярын мэндийг хvргэе” гэж Н.Солонго өөрийн сэтгэгдэлээ хуваалцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here