Нүүр хуудас Нийгэм Ерөнхий сайд “МОД” тарилаа

Ерөнхий сайд “МОД” тарилаа

296
0
eronhii said mod tarilaa
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд /2018.05.12/-ний өдөр боллоо.
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд /2018.05.12/-ний өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, НИТХ-ын төлөөлөл оролцлоо. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэл хотын ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд жил бүрийн тав, аравдугаар сард ‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж байна.

Мөн Монгол Улсын их хурлын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дулааны III цахилгаан станц ТӨХК, “Орчлон” дунд сургууль, Улаанбаатар бүрэн дунд сургууль, “Моннис” групп, Монгол банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын энэрлийн байгууллага зэрэг 40 гаруй иргэн, байгууллага хамт олон оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.

~Ерөнхий сайд “МОД” тарилаа~

Мөн өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан иргэд, байгууллагууд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж оролцов.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийгдсэн.

Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон байгууламж тохижилтын ажил эхэлсэн бөгөөд энэ жилийн мод тарилт Ус сувгийн удирдах газрын гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна. 2009 оноос хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан. Өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гараад байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зорилго бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах.

Үүний тулд бид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ундны усны зурвас дагуу шинэ тарилтыг төлөвлөн мод тарьж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here