Нүүр хуудас Нийгэм Жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийн аян өрнүүлж, хүмүүст аз жаргал бэлэглэсээр

Жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийн аян өрнүүлж, хүмүүст аз жаргал бэлэглэсээр

844
0

Үзэгч та бүхэн хайрын аялалд бэлэн үү? “Single ladies 3” нээлтээ хийлээ. Киноны нээлтэд “ганц бие бүсгүйчүүд” гадна киноны арын албанд ажилласан уран бүтээлчид, олны танил эрхмүүд ч бас иржээ. Танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтын чимээ энэ кинонд  өгөх үзэгчдийн “дүн”-г илтгэж байв. Тус кино нь “U film” кино компанийн дөрөв дэх бүтээл юм. “Энэ кино маань ямар болсон бол гээд хоёр хоног нойргүй хоносон. Уран бүтээлийнхээ ард гарсандаа үнэхээр баяртай байна” гэж жүжигчин Г.Ундармаа хэллээ.

“Single ladies” төсөл хэрэгжиж эхлээд зургаан жил болж байна. Зургаан жилийн хугацаанд гурван киног амжилттай “өлгийдөж” авлаа.” гэж  тус киноны ерөнхий найруулагч А.Миеэгомбо хэлэв.

Үдшийн онцлууштай нэгэн үйл явдал болсон нь сайн үйлсийн аян өрнүүлж, хүмүүст аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж явдаг жүжигчин Г.Ундармаа кино зураг авалтад зориулан хийлгэсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрийг өрх толгойлсон таван хүүхдийн ээжид бэлэглэв. Мөн Найман нуурын хөвөөнд авахуулсан зураг авалтын үеэр зүүсэн 999-ийн сорьцтой мөнгөн үсний даруулгыг дуудлага худалдаанд оруулав. Дуудлага худалдааны эхлэх үнэ 750 мянган төгрөг байсан бөгөөд даруулгыг 3 сая 500 мянган төгрөгөөр худалдаалсан юм. Мөн кино зураг авалтын үеэр өмссөн гоёлын даашинз, өмд, цамц, дээл зэргийг дэлгэн тавьсан байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here