Нүүр хуудас Нийгэм Залуу багшийн мэргэжил, ур чадварыг системтэйгээр дээшлүүлнэ

Залуу багшийн мэргэжил, ур чадварыг системтэйгээр дээшлүүлнэ

453
0
bagshiin ur chadwar
Нэг болон таван жилээс дээш ажиллаж буй залуу багш нараа дэмжих нь сайн багшийг хөгжүүлэх суурь үндэс юм
~Залуу багшийн мэргэжил, ур чадварыг системтэйгээр дээшлүүлнэ~

Нэг болон таван жилээс дээш ажиллаж буй залуу багш нараа дэмжих нь сайн багшийг хөгжүүлэх суурь үндэс юм. Тиймээс залуу багшийн мэргэжил, ур чадварыг системтэйгээр дээшлүүлэх “Би -залуу багш” шаталсан сургалтыг ЗДТГ-ын НБХ, БСУГ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлжээ.

Олон улсад багшийн хөгжлийг тодорхойлохдоо шинэ багш туршлагажих үеийг нэг жил, багшийн мэргэжлийн хөгжлийн үеийг 2-3 жил, мэргэжлийн өндөр чадвартай болох үеийг 5-аас дээш жил гэж тодорхойлдог.

Орхон аймгийн багш нарын хувьд 1-5 жил ажиллаж байгаа 370 багш нь, 1-10 жилийн туршлагатай нийт багш нарын 48 хувийг эзэлж байгаа нь залуу багшийг системтэй хөгжүүлэх хэрэгцээг шаардаж байсан юм.

Тиймээс Орхон аймагт “Би залуу багш” шаталсан сургалтыг 2017-2018 оны хичээлийн жилийн хугацаанд зохион байгуулсан нь олон эерэг үр дүнг харуулсан юм. Жилийн хугацаанд гурван удаагийн модуль сургалт, хоёр удаагийн мониторинг хийх үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-аас зургаан сая төгрөгний дэмжлэг үзүүлж, залуу багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүллээ.

Хөтөлбөрт ЕБС, СӨББ, МСҮТ-ийн 100 залуу багш хамрагдаж энэ сарын 7-нд 10 баг үзүүлэх хичээл зааж, нийт сургалт үйл ажиллагааны явцад хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр дөрвөн байр шалгаруулж, хэлэлцүүлэг хийлээ.

Нэгдүгээр байр эзэлсэн залуу багш нарын багийг Орхон аймгийн ЗДТГ-аас бусад улс оронд туршлага судлуулах эрхээр шагналаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд салбар бүрт чиглэсэн олон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь “Багш” дэд хөтөлбөр юм.

Өнгөрсөн долоо хоногт тус хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлангаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралд тайлагнасан бөгөөд 2017 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 127 сая төгрөгийг төсөвлөн, үйл ажиллагааны хэрэгжилт 91,3 хувьтай биелсэн гэж дүгнэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here