Нүүр хуудас Нийгэм Замын-Үүдэд онц байдал зарлаад байна !

Замын-Үүдэд онц байдал зарлаад байна !

100
0

Дорноговь аймгийн Замын Үүд суманд 8 настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсонтой холбогдуулан Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт онц байдал зарласнаас хойш гурав хоногийн хугацаа өнгөрчээ. Одоогийн байдлаар нийтийн тээвэр болон автомашинтай зорчигч нарыг цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүй зорчуулахгүй, мөн карго болон битүүлсэн овор ихтэй бараа бүтээгдэхүүн, ачаа тээшийг бүгдийг ил задгайгаар оруулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар охиныг гэр бүл ойр дотныхон, нутгийн иргэд, цагдаагийн байгууллага, Замын-Үүд сумынхан, сайн дурынхан хамтран нийтдээ тав хоног эрэн хайж байна. Энэ хүрээнд айл бүрийн жорлонг хүртэл нэгжиж байгаа аж. Мөн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрийг тэр чигт нь бүрэн самнан хайх ажиллагааг 2-3 удаа 510 хүний бүрэлдэхүүнтэй явуулсан тухай ЦЕГ-аас мэдээлээд байгаа. Гэсэн ч охиныг харсан үзсэн хүн ховор байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа мухардалд ороод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэлд алга болсон охины аав бөө бөгөөд тэрээр бөөлсөн ч эрлийн үзүүр олдож өгөхгүй байгаа аж. Саяхан нутгийн таван бөөг нэг дор авчирч бөөлүүлсэн ч охин байршлаа сэлгэн яваад буй учраас арга нь мухардаад байгаа аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here